Шөнө ажилладаг эмэгтэйчүүд хавдартай болох магадлал өндөр

Канадын эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар олон жилийн турш шөнийн ээлжинд ажиллах нь хөхний хавдартай болох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд шөнийн ээлжинд ажиллах явдал болон хөхний хавдартай болохын хооронд ямар холбоо байж болохыг Канадын 2000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгааны үеэр нарийвчлан судласан аж.

Оролцогчдыг хавдрын өвчтэй болон биш гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь шөнийн ээлжинд ажилладаг байв. 15-29 жилийн туршид шөнийн ээлжинд ажилласан эмэгтэйчүүдэд онцын өөрчлөлт гараагүй бол 30-аас дээш жил шөнийн цагаар хөдөлмөрлөсөн хүүхнүүд хорт хавдартай болох магадлал хоёр дахин нэмэгдэж байсан гэнэ. Шөнийн цагаар унтаж амрах нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал юм.

Шөнө мелатонин гэдэг бодисын ялгарал идэвхтэй явагддаг бөгөөд унтаж амрахгүй бол үүний ялгарал зөрчигдөн хавдрын шинж тэмдгүүдийг үүсгэдэг эстроген гэгч өөр даавар идэвхждэг байна. Мөн шөнөөр ажилладаг эмэгтэйчүүд Д аминдэмийн дутагдалд орж, биологийн цаг нь зөрчигддөг гэнэ. Өмнө нь эрдэмтэд шөнийн ээлжинд ажилладаг эрчүүд бусдыгаа бодвол түрүү булчирхайн хавдартай болох магадлал гурав дахин их байдгийг олж тогтоосон билээ. Түүнээс гадна шөнө ажилладаг эрчүүд ходоод, давсаг болон уушгины хавдартай болох магадлал өндөр юм. Мэргэжилтнүүд мөн шөнөөр ажилладаг хүмүүсийн цусны даралт нэмэгдэн, чихрийн шижин өвчтэй болдог гэдгийг олж мэдсэн байна
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …