Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын төлөөлөгчидтэй уулзлаа

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочдод амжилт хүсч 2013 онд тус улсад айлчилж байснаа дурслаа. Тус айлчлалын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч, Парламентын дарга болон сөрөг хүчний лидер, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нартай уулзаж байсан билээ.

Уулзалт асуулт хариулт өрнүүлж, харилцан ярилцсан уур амьсгалд болж өндөрлөв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нарт болон Мьянмарын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг төлөөлөгчдөөс хүслээ.

2R3A7587 2R3A7583

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …