НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
· Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр /
· Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж /
· “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
· Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууц /
· Хөрөнгө худалдан авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /
· “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай
· Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай
· Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
· Ой тэмдэглэх тухай / Нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай /
· Ой тэмдэглэх тухай / Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай /
· НИТХ-ын хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.