Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин өнөөдрөөс / 05 сарын 15 / дараах 4 хэсэгт зам хааж, засварын ажил эхэлнэ.
– Дундгол, үйлдвэрийн гудамжны зүүн хэсэг буюу Энхтайвны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд нээхээр
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 06 сарын 01-нд нээхээр
-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг 05 сарын 25-нд нээхээр төлөвлөж байна. Энэ үеэр иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хаагдсан замуудын маршрутыг тооцоолж, цаг заваа алдахгүй байхыг сануулъя гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл