Охид, эмэгтэйчүүдийн маань чухал нэгэн асуудал бол сарын тэмдэг билээ. Эмэгтэй хүн бүрийн бие организм харилцан адилгүйгээс шалтгаалан сарын тэмдэг ямар ч өвдөлтгүй эсвэл ихээхэн өвдөлт, зовиуртай ирэх нь бий. Тэгвэл энэ үед ямар арга хэмжээ авч болохыг м
Сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүний бие организм төдийгүй зан ааш өөрчлөгдөж ууртай, бухимдуу, эмзэг зөөлөн болох нь бий. Энэ үед эмэгтэй хүний өндгөн эс боловсорч гүйцээд өндгөвчнөөс гарч нөхөн үржихүйн тогтолцоогоор дамжин гадагшилдаг тул сав, хэвлий, ууц нуруугаар өвдөх, зовиурлах, гэдэс, ходоо хямрах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед ямар хоол хүнс хэрэглэвэл өвдөлт, зовиурыг мартах талаар зөвлөгөө аваарай.
1. Хар шоколад – Сарын тэмдэг ирсэн үед хэрвээ та анзаарсан бол эмэгтэй хүн энгийн үеэсээ илүү чихэрлэг, нялуун, гашуун амтанд дурлах нь бий. Тэглээ гээд хүссэн чихэрлэг, нялуун амттанг идэх нь тийм ч сайн биш. Таны биеийг улам л тавгүйтүүлж магадгүй юм. Харин энэ үед хар шоколад идэх хэрэгтэй. Энэ нь таны хэвлийн булчинг сулруулах, мөн гэдэсний хямралыг дарахад үр дүнтэй байдаг.
2. Ногоон майлз – Эмзэг үеийн гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх хямралыг намдааж, хэвлий, нурууны өвдөлтийг намдаах болно. Майлзыг түүхийгээр нь идэх хэрэгтэй. Хүйтэн усанд сайтар угаагаад түүхийгээр нь л идэх хэрэгтэй. Ингэснээр үйлчилгээ нь илүү үр дүнтэй байх болно.
3. Хан боргоцой – Өвдөлт, гэдэс хямралын үед хан боргоцойн цэвэр шүүс уух эсвэл жимсийг түүхийгээр нь идээрэй. Хоромхон зуур өвдөлтийг намдаах болно.
4. Гадил жимс – Дээрх бүтээгдэхүүнүүдтэй ижил үйлчилгээтэй ч хамгийн үр дүнтэй жимс юм. Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хоромхон зуур намдаана. Дангаар нь идэхээс гадна нухаш болгон бага зэрэг шанцай, хэдэн дусал зөгийн балтай хольж идээрэй.
5. Ногоон цай – Сав, хэвлийн булчин агшихад онцгой сайн нөлөөлдөг. Улмаар өвдөлт намдах болно.
6. Бууцай буюу спинач – Түүхийгээр нь болон жигнэж хэрэглэхэд нэн тустай.
7. Ус – Сарын тэмдгийн үед ус сайн ууж байх хэрэгтэй. Ингэснээр гэдэсний хямралыг намдааж, өвдөлтийг намсгана. Мөн хэвлий нуруун дээрээ бүлээн усаар жин тавиарай.
эх сурвалж: 1000jor.mn