Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Эврика 2015” эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаан эхлэхэд 7 хоногийн хугацаа үлджээ.
Иймд хуралд оролцогчдын материалыг 3-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.Та бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэмэл болон файлаар авчрах эсвэл event@myf.mn хаягаар илгээх, судлаачийн товч анкет / CV / авч ирэх ,сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай.Хугацааг сунгасантай холбогдуулан салбар хуралдаан 3 сарын 30-ны өдрөөс 4 сарын 3-ныг хүртэл хэлэлцэгдэхээр болжээ. Харин Нэгдсэн хуралдаан 2015.04 сарын11-ний Бямба гарагт Төрийн Ордонд зохион байгуулагдана.
Огноо |
Үдээс өмнө 9:00 цагаас |
Үдээс хойш 14:00 цагаас |
2015.03.30 |
Эдийн засгийн салбар | Бизнесийн салбар |
2015.03.31 |
Техник технологийн салбар | Мэдээллийн технологийн салбар |
2015.04.01 |
Нийгмийн ухааны салбар | Хууль эрх зүйн салбар |
2015.04.02 |
Газарзүй, геологийн салбар | Экологи, хөдөө аж ахуйн салбар |
2015.04.203 |
Байгалийн ухааны салбар | Анагаах ухааны салбар |