БШУЯ ирэх хичээлийн шинэ жилээс буюу есдүгээр сараас эхлэн их, дээд сургуулиудын оюутнуудыг 200 ам.долларын үнэ бүхий таблетаар таблетжуулахаар болжээ.
Тодруулбал, эл ажлыг “Цахим Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд оюутан бүрт хамгийн хямд, орчин үеийн шаардлагад нийцсэн, эх орондоо үйлдвэрлэсэн, интернэтэд холболттой, даатгалтай таблет компьютерийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгох юм байна. Оюутанд тараах таблет компьютерийг “MUST Technology” ХХК дотооддоо үйлдвэрлэх аж. MustPad нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн, 9.7 инчийн дэлгэцтэй, CPU нь 1.5, камер нь таван мегапиксель, USB холболттой, 3G-тэй, бүх төрлийн файл унших чадвартай ажээ.
Г.Сонор