Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгодог болно

11020486_797853543638992_2450629357020907104_nМонгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлнэ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэдийн гаргасан энэ тушаал ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Одоогоор иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байгаа. Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж цөөнгүй хоног зарцуулдаг байсан нь ийнхүү дуусгавар болж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …