Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно

8272a5dd6fff9bd8a3195d6a02b5ccdcНийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо.

Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд баталсан хувийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид хийгдэх системүүд болон програм хангамжийн хөгжүүлэлтэд ашиглахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт удирдлагуудад үүрэг болгов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хувийн дугаарыг хэрэглэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, хувийн дугаарын баяжуулалт, өөрчлөлтийг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад олгосон хувийн дугаарыг байгууллагуудад хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …