Элэгний С вирусийн эсрэг эм авах иргэдийн бүртгэл эхэлжээ

6ik2uhjotg3aq707r8sukln8uuЭлэгний С вирусийг устгадаг “Харвони” эмийг Монголд оруулж ирэхээр болсон билээ. Энэхүү эмийг АНУ-д 94 мянган ам.доллараар худалддаг бөгөөд манай улс 99 хувийг  хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр тохиролцсон юм. Одоогийн байдлаар манай улс тус эмийг бүртгээгүй бөгөөд элэгний өвчлөлтэй иргэдийг урьдчилсан байдлаар бүртгэж эхэлсэн байна. Иргэд дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандан энэхүү бүртгэлд хамрагдах нь ээ.

Албаны хүн хэлснээр энэхүү эмийг улсын бүртгэлд бүртгэсний дараа элэгний вирустэй иргэд вирус тоолох шинжилгээнд хамрагдах юм байна. Өвчлөлөөс хамаарч ямар хугацаанд эм уухыг эмч бичиж өгөх аж. Мөн онлайнаар эмийн компани руу тухайн хүний регистрийн дугаар, овог, нэрийг өгч, эмийг ууж дууссаны дараа дахин шинжилгээ хийж, эдгэсэн эсэхийг шалгах юм байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …