Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө

fa080918939b92b542b436d1c83e9a97Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.

Захирамжаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …