Согтуугаар байшингийн дээвэр дээр гарсан хоёр иргэнийг аюулгүй буулгалаа

zaluu_55137c3f0b0ca_1Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхар байшингийн дээвэр дээр 2 хүн архи уугаад ирмэгт нь сууж байна дээврийн хаалган түгшээтэй онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход дээвэр дээр хоёр иргэн согтуу 37 настай эмэгтэй, 42 настай эрэгтэй нар байсныг аюулгуй газар буулган цагдаад хүлээлгэн өгсөн.

Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 4, гэр 1, өнжмөл өвс 7, мотоцикл 1, хог 4 бусад эд зүйлс шатсан 2 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай ажилласан.

Ирсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Налайх дүүрэг 1, Багануур дүүрэг 3, Баянзүрх дүүрэгт  5, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 5, Сонгинохайрхан 2 дүүрэгт дуудлага тус тус ирсэн байна

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …