Нэг цонхны үйлчилгээгээр 59597 иргэн үйлчлүүлэв

IMG_2287-1024x683Чингэлтэй дүүрэг болон 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 03-р сарын байдлаар 59597 иргэний санал, хүсэлт хүлээн авч, 57319 асуудлыг шийдвэрлэжээ.

Өмнөх 2-р сартай харьцуулахад “Нэг цонхны үйлчилгээ”-гээр үйлчлүүлэгчдийн тоо 34873 буюу 41 хувиар өссөн байна.

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1-р сарын 27-нд батлагдсан.

Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороо бүрт очиж, иргэдэд мэдээлэл өгч, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …