Налайх, Багануур хот болох шийдвэр хур бороотой зэрэгцэн хэлэлцэгдлээ

32_c06d8885ae38489c4e58432ac7df628ffc06a263

Монголчууд эртнээс “Хувьтай хүн хур борооноор …” гэж ярьж хэлэлцэн  хур бороо дагуулсан аливаа үйлийг хөгжин дэвжихийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн уламжлалтай.

Тэгвэл өнөөдөр НИТХ-аас Налайх Багануур дүүргийг дагуул хот болгох НИТХ-ын шийдвэр хэлэлцэгдлээ

Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы анхлан санаачилж, түүний удаа дараагийн хүсэлтэд тулгуурлан  НИТХ-аас Налайх, Багануур  дүүргийн иргэдийн  нийтийн санал асуулга явуулж, энэхүү санал асуулгад тухайн дүүргийн иргэдийн олонхи нь дагуул хот болохыг  дэмжсэн байдаг. Тэгвэл өнөөдөр НИТХ ээлжит  25-р хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн батлахаар болсон.Хэрвээ энэ шийдвэр тогтоол болон батлагдах  юм  Налайх, Багануур хотын иргэд хур бороотой цуг хотын иргэний статустай болох юм.

Дагуул хот байгуулах  тогтоол НИТХ-аас гаргаснаар  дагуул хот болох  НАЛАЙХ, БАГАНУУР хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр батлан, улмаар Хотын захирагчаа ч нийт иргэдийн саналаар сонгож, хотынхоо нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж, эрчимтэй хөгжих боломж бүрдэх бололцоотой болох юм байна. Ингэснээр иргэд сонгогчид хотын удирдлага, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тогтолцоо ч ил тод, ойлгомжтой болж, амьдарч байгаа иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хот өөрөө  бие даан хөгжөөд явах боломжтой болох юм.

Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг “Хөгжих хот хаврын борооноор…” гэдэг хэлц үг гарч, Налайх, Багануур хотууд иргэдийнхээ оролцоотойгоор  цэцэглэн хөгжихийн эх үндэс тавигдах эхлэл бүрдлээ

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …