Штамп хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн иргэнийг илрүүлэв

3r25f0gfeg2ji6s2b743r75vghСтанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны есдүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины  ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг  шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …