Шилдэг эмэгтэй улс төрчид тодорлоо

“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай Монгол Улсын Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх олон нийтийн интернэт санал асуулгын дүн гарлаа. Сонгуулийн Менежментийн Төвөөс дөрөв дэх удаагаа зохион байгуулсан энэхүү төслийн үр дүнд улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих жилийн хугацаатай сурталчилгааны кампанит ажил өрнөх юм. Санал асуулгын үр дүнд үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, нийгмийн хөгжилд тустай хөтөлбөр санаачилсан, салбартаа манлайлагч улс төрч эмэгтэйчүүд ялагчаар тодров. 2008 онд байгуулагдсан Сонгуулийн Менежментийн Төв нь улс төрд ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Өмнөх жилүүдийн төсөлд ялалт байгуулсан улс төрч бүсгүйчүүд өнөөдөр улс төр болон төрийн өндөр албан тушаалд амжилттай ажиллаж байгаа нь энэхүү төслийг чансааг илтгэж байгаа юм. Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх санал асуулгад 10 бүсгүй Шилдгийн шилдгээр, 50 эмэгтэй Шилдэг улс төрчөөр шалгарлаа. Emegteichuud.mn, Elegance сэтгүүл энэхүү төсөлд мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцлоо. Та бүхэнд санал асуулгын дүнг толилуулж байна.

11092578_1082773641739041_764454443_n (1)

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …