Нийслэлд 9 гал түймэр гарчээ

b9d0658fbdba01dfbigХоногийн хугацаанд объектын гал түймрийн зөрчлийн 9, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.

 Тухайлбал:

            Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг очиход 6х10 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг цахилгааны богино холболтын улмаас шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамжинд Дэлгэр зоогт гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 14х18 хэмжээтэй вар, кароке, зочид буудлын барилгын зоорийн давхарт цахилгаан  хувиарлах самбар болон халаалтын бойлуур шатаж байсныг унтраасан. Гал түймрээс 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

     Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хороо, Баянголын аманд Бор толгой гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн өгснөөр Аврах гал унтраах 11 дүгээр ангийн тасгийг очиход 9 дүгээр гудамжны оршин суугч иргэн П-ийн 50х200 метрийн хэмжээтэй хашааны шар өвс шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 48 дугаар гудамжинд  тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 4 ханатай гэрийн дотор тал, эд хогшил унтраасан. Гэрийн эзэн иргэн 43 настай, эрэгтэй гал түймэрт өртөж түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмчид шилжүүлэн өгсөн.

      Аврах ажиллагаа

     Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 21 настай,эрэгтэй гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсныг буулгаж  дүүргийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

     Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай орох шинэ замд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Avante загварын автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөн онхолдож 19 настай, эрэгтэй дотуур гэмтэлтэй, зорчигч 19 настай, эрэгтэй зүүн гар хугарсан байсныг ЯТТТ-ийн эмчид шилжүүлэн өгсөн.

       Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 2, гэр 1,  машин 1, шар өвс 1, цахилгааны 2, хогийн суваг 2 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авсан.

      Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 3, Баянгол дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 3, удаагийн дуудлагыг хүлээн авсан.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …