Нимбэгтэй ус уух нь таны төсөөлж байснаас ч илүү

Салат амтлахад эсвэл цайндаа ганц хэрчмийг хийх төдийхнөөр нимбэгний хэрэглээгээ хязгаарлах нь тийм ч зөв биш аж. Өөр ямар ч хольцгүй зөвхөн нимбэгний шүүстэй халуун ус уух нь бодож төсөөлж байснаас илүү үр ашигтай юм байна. Энд бид нимбэгтэй ус уухаас татгалзахгүйд хүргэх эрүүл мэндийн 8 шалтгааныг тоочсон байгаа юм. Хэдхэн дусал нимбэгний шүүстэй аяга ус бидний биед ямар их тустайг энэхүү нийтлэл сануулж байна.

1. Хоол боловсруулалт

Нимбэгтэй ус нь бөөлжис цутгах, шар хөөрөх, шимэгч хорхой зэрэг хоол боловсруулах эрхтний олон асуудлуудыг анагаахад тусалдаг. Нимбэг нь ялгадас гадагшлахад тусалж, өтгөн хатахаас сэргийлдэг. Түүнчлэн биен дэх зунгагийн ялгаруулалтыг бууруулж, цөсний чулууг задалж, элэг цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

digestion1

2. Арьс

Нимбэг бол арьсны асуудлуудыг шийддэг байгалийн антисептик юм. Эрүүл арьстай байхад чухал нөлөөтэй С витаминаар баялаг учир арьсны үрчлээ, толбыг багасгадаг. Мөн нимбэгний шүүсийг арьсан дээр шууд түрхэх нь сорвийг арилгахад тусалдаг.

3. Шүд

Нимбэгтэй ус нь шүд арчилгаанд их үүрэгтэй. Өвчтэй шүдээ нимбэгтэй усаар зайлахад өвчин намдаахаас гадна буйлнаас цус гарахыг анагаадаг. Гэхдээ нимбэг нь шүдний гадаргууд гэмтэл учруулж болзошгүй учир хэтрүүлэхгүй байх нь зүйтэй юм.

whitesmile

4. Хоолой

Нимбэг хоолойн өвчлөл, халдварыг эдгээхэд тусалдаг. Аяга усанд тал нимбэгний шүүсийг шахаж хийгээд байн байн хоолойгоо зайлахад хоолойн өвчин үгүй болдог.

5. Хоолны дэглэм

Нимбэгтэй ус нь жин хаяхад маш их үүрэгтэй. Пектин ширхэглэгээр баялаг нимбэг жимсний шүүсийг халуун бүлээн ус болон зөгийн балтай холиод уухад маш үр дүнтэй.

diets-main

6. Цусны даралт

Нимбэгтэй ус нь цусны даралт өндөрсөхийг тэнцвэржүүлж, толгой эргэх, дотор муухайрахыг намдааж, биед тайвширсан мэдрэмжийг өгдөг. Мөн стресс, депрессийг бууруулдаг.

blood-pressure-thinkstock-464676259-617x416

7. Халуун бууруулдаг.

Нимбэгтэй ус нь ханиад хүрсэн үед биеийн байдлыг дээрдүүлдэг. Нимбэг нь хөлс гарахыг нэмэгдүүлж, халуун бууруулдаг.

8. Антиоксидантуудын эх үүсвэр

Нимбэгтэй ус нь бие дэх чөлөөт радикалуудын өсөлтийг хязгаарладаг антиоксидантын баялаг эх үүсвэр юм. Нимбэгтэй ус нь шартсан хүний шарыг маш сайн тайлдаг. Нимбэгтэй ус нь яг л хоосон ус шиг илчлэггүй боловч илүү сайхан амттай байдаг ба цусан дахь элсэн чихрийн түвшинг бууруулж, метаболизмыг идэвхжүүлж, арьсыг цэвэрлэдэг.

Заавар:
– Өглөө бүр өлөн үедээ нимбэгтэй ус уух /шинэхэн нимбэгний тал эсвэл 4 хуваасны нэгний шүүсийг 1 аяга усанд шахаж ууна/
– Орой нэг аяга нимбэгтэй ус уух
– Нимбэгтэй ус хэт халуун эсвэл хэт хүйтэн байх хэрэггүй.
– Шүдний пааланг гэмтээхээс сэргийлж, соруулаар шүдэнд хүргэлгүйгээр уух хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …