
Харин “Мах маркет” компанийн хувьд 3,006,5 тн нөөцийн мах бэлтгэсэн. Өмнө нөөцийн мах бэлтгэлд оролцож байсан туршлагатай. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэмээн гүйцэтгэх захирал
Л.Болор “ Нийтдээ 3000 тонн мах бэлтгэхээс үхэр 30 хувь буюу 900 тонн, ямаа бас 30 хувь буюу 900 тонн, үлдсэн нь хонины мах. Маргааш, нөгөөдрөөс худалдаанд гаргаж эхэлнэ” хэмээлээ.
Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж энэ жил 14,544,6 тн нөөцийн мах бэлтгэсэн. Албаныхны өгч буй мэдээллээр маргаашнаас эхний үйлдвэрүүд сүлжээ дэлгүүрүүдээр махаа борлуулж эхэлнэ. Тэгэхээр энэ сарын дундуур гэхэд борлуулалт нь жигдэрчих байх аа гэсэн мэдээлэл өгч байлаа. Харин үнийн тухайд нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 орчим дэлгүүрээр жижиглэнгийн үнээрээ үхрийн ястай мах кг нь 5950, цул нь 8500, хонины ястай мах кг нь 5750, ямааны ястай мах кг нь 4900, цул нь 6500 төгрөгөөр тус тус худалдаалах юм.