3 сарын 27-ны баасан гарагт МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг, МАН-ыг дэмжигч Ялалтын чимээ бүлгэмийн УЗ-ийн дарга Д.Жаргалсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн гол агуулга нь МАН-аас нэр дэвшигчидэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд хамтран ажиллахаар болж тус санамж бичгийг байгуулж байгаа ажээ. Санамж бичгийн хүрээнд МАН-ын Шинэчлэлийн хороо, МАН-ыг дэмжигч Ялалтын чимээ бүлгэм бие биедээ улс төрийн дэмжлэг үзүүлэх, зорилго нэгтгэн ойлголцох, мэдээлэл судалгаа явуулах, харилцан зөвлөлдөх зэргээр хамтран үр дүнтэй ажиллахаар болж байгаагаа тусган хэрэгжүүлэхэр болж байгаа ажээ.