“Сурагч” сонины /сэтгүүлийн/ барааны тэмдгийн лицензийн гэрээ байгуулах уралдаант шалгаруулалтын удирдамж

suragch02-640x360Уралдаант шалгаруулалтын зорилго:
Монгол улсын ирээдүй болсон сургуулийн насны хүүхдүүдийг хөгжүүлэх, тэдэнд зөв бодол, хандлага, зан үйл төлөвшихөд нь бодитоор дэмжлэг үзүүлэх, уламжлал, соёлын үнэт зүйлсийг танин мэдэх, тээн хөгжүүлэгч байхад нь туслах, зөв иргэн болж төлөвшихөд нь бүх талын эерэг дэмжлэг үзүүлэх зорилгоор эрхлэн гаргадаг, 14 жилийн турш уншигчдынхаа тоогоор тэргүүлж байгаа Монголын хүүхдийн төв хэвлэл “Сурагч” сонины /Жич: Энэ хичээлийн жилээс эхлэн сэтгүүл хэлбэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа/ хөдөө орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлэх нь уг уралдаант шалгаруулалтын зорилго болно.
Уралдаант шалгаруулалтанд оролцогч:
Сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн чадавхтай боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, санхүү эдийн засгийн нөөцтэй, “Сурагч” сонины /сэтгүүлийн/ барааны тэмдгийг ашиглан 21 аймагт аймаг тус бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Сурагч” сонин /сэтгүүл/-г эрхлэн гаргахыг сонирхсон иргэн, хуулийн этгээд энэхүү уралдаант шалгаруулалтад оролцох боломжтой.
Уралдаант шалгаруулалтанд бүрдүүлэх материал:
Уралдаант шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгууллага болон мэргэжлийн баг нь дараах баримт, мэдээллийг бүрдүүлэн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18.00 цагаас өмнө БЗД, 5 дугаар хороо, Монгол Кино Нэгтгэлийн 1 давхрын 144 тоотод ирүүлнэ. Хэрэв орон нутгаас шуудангаар илгээх бол “Улаанбаатар-13343, Монгол Шуудан-51-р салбар, ш/х-341” хаягаар илгээж info@ontslokh.mn хаягаар давхар мэйлдэнэ. Үүнд:
1. Байгууллага, эсхүл мэргэжлийн багийн талаарх ерөнхий танилцуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэв иргэн бол намтар, иргэний үнэмлэхний хуулбар
2. Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох баримт;
3. Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл;
4. Техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл
5. Хөрөнгө, санхүүгийн талаарх мэдээлэл
6. Дэнчингийн мөнгө байршуулсныг нотлох баримт
7. Бизнес төлөвлөгөө. Бизнес төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана. Үүнд:
– Нэг жилийн буюу 6, 7, 8 дугаар сараас бусад сард эрхлэн хэвлүүлэх нийтлэлийн бодлого, дугаарын төлөвлөлт
– Үр ашгийн тооцоо, санхүүгийн прогноз
– Захиалга борлуулалтын менежментийн төлөвлөгөө
Уралдаант шалгаруулалтыг дүгнэх:
Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах комисс уралдаанд ирсэн саналыг нэг бүрчлэн нягтлан үзэж 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр уралдааны дүн мэдээг гарган оролцогчдод мэдээлнэ.
Нэмэлт мэдээлэл:
Уралдаант шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээлэл, зөвлөмж, бүрдүүлэх материалын урьдчилан боловсруулсан загвар, дэнчин байршуулах дансны дугаар зэргийг БЗД, 5 дугаар хороо, Монгол Кино Нэгтгэлийн 1 давхрын 144 тоот байранд ирж, эсхүл 91915611 дугаарын утсаар холбогдож мэйлээр авах боломжтой.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …