Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сарын нэгний өдрөөс тухайн аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэллээ.
Өмнө нь иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн нийслэлд ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байлаа. Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж цөөнгүй хоног зарцуулдаг байсан нь ийнхүү дуусгавар болж байна.