МАН-ын залуус шөнө дөлөөр хуралджээ

23446МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралджээ. Тэд  Бага хурлаа хуралдуулан одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг хууль ёсны Ерөнхийлөгч болгохоор тохиролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулан хуралдахаар болжээ.

Шөнө дөл хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэж оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн зарим хэсэг нь хурал хаяж, танхимаас гарч явсан аж. Хурлын ирц 20 гишүүн ирж байж хүчин төгөлдөр болох байсан ч 19 гишүүнтэйгээр хурлыг хүчээр эхлүүлсэн байна. Ингээд Н.Номтойбаяр хүч түрж шийдвэрүүдээ гаргуулсан гэх мэдээлэл байна.

Үндсэндээ хурлын гишүүд хоёр хуваагдсан бөгөөд нэг хэсэг үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг, нөгөө хэсэг нь ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа аж.

Тухайлбал Н.Номтойбаярыг дэмжин ажилласан УЗ-ийн гишүүдэд:

1. Н.Номтойбаяр   УИХ-ын гишүүн, МАК компанийн захирал

2. О.Содбилэг        УИХ-ын гишүүн, Петровис ХК-ийн хувь эзэмшигч

3. Н.Төмөрхүү       Зам тээврийн сайд, Өндөр буянт ХХК-ын захирал

4. Г.Тэмүүлэн        Уул уурхайн дэд сайд

5. О.Алтансүх        МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Н.Цэрэнбат        UFC группын дэд Ерөнхийлөгч

7. П.Баярхүү         Жүжигчин

8. Б.Азжаргал        Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга

9. Э.Бат-Амгалан  “Чингис хаан”нисэх буудлын менежер

10. П.Батхүлэг       Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч

11.З.Мэндсайхан  Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан

12. С.Нямдаваа      “Эко Констракшн”компанийн захирал

13. А.Сэрээтэр       Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

14. Ч.Гантулга       Ард даатгал компанийн менежер

15. Э.Золбоо         МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү

16. Г.Түвдэндорж  “Торгоны зам”компаний менежер

17. Б.Мөнгөнчимэг “МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга нар багтаж байгаа аж. Түүнчлэн  Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Тогтохбаяр  нар утсаар холбогдож саналаа өгчээ.

Харин хуралд оролцохоос татгалзсан болон ирээгүй гишүүдэд:

1. Л.Оюун-Эрдэнэ    НАМЗХ-ны Ерөнхийлөгч

2. Б.Бат-Эрдэнэ         НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга – Шадар сайдын зөвлөх

3. Д.Амарбаясгалан  НИТХ-ын төлөөлөгч

4. Б.Баярмагнай         НИТХ-ын төлөөлөгч

5. Б.Асралт                 НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч

6. Ё.Нямжав               Шадар сайдын зөвлөх

7. Д.Бат-Энх              БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан

8. Д.Гантулга             НАМОХ-ны Ерөнхийлөгч

9. Д.Дэмбэрэл            Нийгмийн ухааны багш

10. Г.Дамдинням       ШУТИС-ийн проректор асан

11. Х.Дамдинсүхэн   SM компанийн захирал

12. Л.Нямбаяр           Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан

13. Л.Соронзонболд  Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал

14. Н.Учрал                Шадар сайдын зөвлөх

15. Х.Хатанбаатар     Оюун ухааны академийн захирал

16. Н.Энхбаатар        Шадар сайдын зөвлөх

17. Б.Цогтгэрэл         УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

18. З.Төмөртөөмөө    НАМЗХ PR хорооны дарга

19. Б.Пүрэвсүрэн      Мэтгэлцээн клубын захирал

20. Б.Пүрэвдагва       Thanks MAN клубын тэргүүн

21. Ч.Мэндбаяр          Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар багтжээ.

Энэхүү хуралд оролцсон, оролцоогүй хүмүүсийн нэрсийн жагсаалтаас үзэхэд одоогийн эрх мэдэл, мөнгөний төвлөрөл бүхий олигархиудын нэг хэсэг нөгөө нь ажилгүй болон мөнгөгүй ардын хүүхдүүдээс бүрдсэн бас нэгэн бүлэг бий болсоныг харуулж байна.

Ж.МАРАЛ

Эх сурвалж:  medee.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …