Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана

4863b80814272b58originalШүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад “Миний үйлчлүүлэгч маргааш /өнөөдөр/ өглөө 10.00-11.00 цагийн хооронд суллагдана” гэв. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан түүнд хар тамхины хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жил болгон бууруулсан билээ. Тэгвэл түүний цагдан хоригдох хугацаа өнөөдрөөс дуусгавар болж байгаа аж.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …