Үзвэр үйлчилгээний байгууллагад шалгалт хийн 218 зөрчил илрүүллээ

fe561c01f30895debig-708x350Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 02-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1, Багануур дүүрэгт 1, Багахангай дүүрэгт 2 объект тус тус хамрагдлаа.

Шалгалтанд нийт 28 объект хамрагдаж, шалгалтын явцад 218 зөрчил илрүүлж, 41 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 21, мэдэгдэл 4, танилцуулга 4, дүгнэлт 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллалаа.

Тус арга хэмжээний үеэр 6 байгууллагын удирдлага, менежер, холбогдох албан тушаалтан, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан 419 хүнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалтыг зохион байгууллаа.

Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг явуулж, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар шалгалтанд хамрагдсан тухайн байгууллагын холбогдох албан тушаалтан, харуул хамгаалалтын ажилтан нарт болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой нөхцөл байдал, объектын гал түймэр гарсан тохиолдолд учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар нэн даруй яаралтай арга хэмжээ авч ажиллах, гамшгийн голомтон дээр үүрэг гүйцэтгэхээр ирсэн мэргэжлийн байгууллагад туслалцаа үзүүлэх, байгууллагын аюулгүй байдлаа хангаж ажиллах, түрээслэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж ажиллаж байх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг газар дээр нь өгч хамтран ажиллалаа.

Шалгалтын явцад барилга байгууламжийн авралтын нөөц гарц хааж эд зүйл байрлуулсаныг газар дээр нь чөлөөлүүлж, аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн авралтын зам гарц нарийсгаж эд зүйл байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж ажилласан.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …