Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа

aeaf23940a78658e1ade17cecdf8c523Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр өнөөдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм.

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар нийтийн албаны үйлчилгээний стандарт, шаардлагуудаас гадна ажилтны сайхан харилцаа, найрсаг байдлын үндэс болсон  байгууллагын уур амьсгал, соёлыг бий болгох, олон янзын улс, үндэстний өөр өөр нийгмийн төлөв, соёлтой хүмүүсийн ялгааг мэдэрч ойлгон, зөв харилцах арга замуудын талаар сонирхолтой санаа, саналуудыг дэвшүүлсэн юм. Профессор Кайе Чон нь Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын Боловсролын зөвлөлийн дэд тэргүүн, Конрад Хилтоны коллежийн захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо “Аялал жуулчлалын маркетинг” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажилладаг. Тэрээр 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын зочид буудлуудын захирал, менежерүүдэд зориулсан уулзалт, семинарт зочин илтгэгчээр оролцоно. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …