Ховд аймгийн Цагдаагийн газар номын сантай болжээ

1560Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар шинэ номын сантай боллоо.
Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, Ховд телевизийн захирал Н.Баасанжав, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар болон холбогдох албаныхан оролцлоо.
Засаг даргын зүгээс тус номын санд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Зүүн гарын хаант улсын их хаан Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан туурвисан “Галдан бошигт хаан” судлал 1, 2-р боть, 2013, 2014 оны Ховдын шинэчлэл сэтгүүл болон шүлэг яруу найраг, урлаг, утга зохиолын номын дээжээсээ гардуулж цахим номын санд иж бүрэн компьютер олгохоор боллоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …