Хэрлэн голд хүн осолдсон байж болзошгүй

32_5b53e95b551d69dbb653fd9497dba4f75e45a6e5Өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орж, цаг агаар муудсаны улмаас нийслэлийн хэмжээнд машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн,төөрсөн дуудлага олон иржээ. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт иргэн Б төөрсөн гэсэн мэдээлэл Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж энэ дагуу тус хэлтсийн 27 албан хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  Бэрхийн булан гэдэг газар Хэрлэн голоос автомашиныг нь мөсөнд цөмөрсөн байдалтай байсныг олж  голоос татаж гаргасан байна.

Одоогоор тухайн иргэнийг усанд осолдсон байх магадлалтай тул нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч автомашин олдсон голын хэсэгт уснаас эрэн хайж байгаа аж.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …