Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

fa1a46420f17328551ac41f25e8368e3НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн балансад бүртгэлтэй 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам, сүлжээ, эд хөрөнгө/
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул дүүргийн Цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан гүний худгууд /
  • Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай / Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэх “Магнус капитал” ХХК-ийн гэрээ /
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 116, 136 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн томилох тухай
  • Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай
  • Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай
  • Алдарт эхийн одонг тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …