4 Монгол иргэн хулгайн хэргээр БНСУ-д саатуулагджээ

zaluu_552613166af45_1Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчиллаа.

Тус монгол иргэд Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон байна.

Монгол залуус Кимхэ хотод нэг өрөө байр хөлслөн хамтдаа амьдарч байхдаа гахай, шувууны аж ахуй болон газар тариалангийн компаниудад цагийн ажил хийдэг байсан аж. Тэд үүнээс өөр хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан магадлалтай тул хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж Кимхэ хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …