“Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцлоо

c6b7d4b0b32a3a37d1a13dfad393de3cПүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож, хот байгуулалт, газрын харилцаа, салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Барилгын тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж дэмжигдсэн.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн төслийг гаргаад байгаа гэж Барилга, хот байгуулалтын сайд хэллээ. ТОСК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй юм байна.

Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын  зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Мөн барилгын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн заавар, зөвлөмжийг боловсруулж, Барилга хот байгуулалтын яамны www.mcud.gov.mn сайтад байршуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …