“Шуурхай ажлын штаб” ажиллаж байна

downloadЭнэ сарын эхний  өдрүүдэд ихэнх нутгаар  цас орж, 9 аймгийн 51 суманд  цасан  шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн. Үүний улмаас  Булган аймагт 17000, Төв аймагт 14351  нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн  бөгөөд  хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна.
Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийн  багийг ажиллуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб”  ажиллаж,  262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10, 11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …