Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

8cffecc0abfb7d8b8d884e9750b3b586Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч  2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага  олгоход зориулагдсан  Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах 4,5 тэрбум, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмжийн шинэчлэлтийн ажилд 1,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Ингэснээр нийслэлчүүдийн ажлын байрны аюулгүй байдал, чанар хүртээмж сайжирч, болзошгүй гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …