Чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна

chuulganii irts Монгол Улсын их хурлын чуулганы хуралдаан өнөөдөр тов ёсоор 10:00 цагаас хуралдах ёстой ч ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүдийн ирц 10:00 цагийн байдлаар 36.8% ирцтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ирц хүрэхгүй байна гэж Х.Тэмүүжин гишүүн жиргэжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …