Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт 6 дуудлага иржээ

8bc5f95ac8a3d4b1bigДархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Ар хуурай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч орон нутгийн 30 иргэн нийт 43 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:15 цагт;

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн нутаг “Ноёны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:47 цагт;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг “Олон толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.01.13-ны өдрийн 01:40 цагт тус тус түймрийг унтраасан.

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд Дарь-Эх”-ийн 17 дугаар гудамжийн 1333 тоотод иргэн Э-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 1 дүгээр гудамжийн 196 тоотод иргэн Ч-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 8 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Ц-н чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 21 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Д-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг “Өлийн шанд” гэдэг газар малчин Ц-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Р-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн 5 албан хаагч,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Бор толгой”-н 13 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Б-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг “Дэлгэрэх” хүнсний захын хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан бургас” гэдэг газар малчин Б-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 6 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 20 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт 12 хүн эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …