Өнөөдөр 14:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргийн тамгийн газрын байранд тус дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээ болно.
Уг тусламжийг дүүргийн Халамж үйлчилгээний төвөөс үзүүлж байгаа юм. Үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, дүүргийн Халамж үйлчилгээний газрынхан оролцох юм байна.