Шумуул, дэлэнчид, хазуулахаас сэргийлж байх нь чухал. Шар чичрэг болон тархины үрэвсэл үүсгэгч нянг дамжуулагч болдог талтай учир дараах санамжийг анхаарах нь зүйтэй.
• Витамин В-1. Туршилтаар 60 хүний 30-д нь Витамин В-1 өгч, 30-д нь өөр төрлийн бэлдмэл өгч туршихад витамин В-1 хэрэглэсэн хүмүүс бага хазуулсан байна. Чихэрлэг зүйл, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл бие дэхь витамин В-1-ийг туулгаж багасгадаг. Витамин В-1-ээр баялаг хоол хүнс нь бор будаа, эсгэгч, улаан буудайн соёо, загас зэрэг юм.
• Боловсруулсан сахар. Боловсруулсан сахарыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэвэл арьснаас чихэрлэг үнэр үнэртэж, үүнийг даган шумуул хазах нь ихэсдэг байна. Иймээс энэ төрлийн сахарыг хэрэглэхгүй байх нь шумуулд хазуулахаас сэргийлэхэд тустай.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл