Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулаторийн шав тавилаа

IMG_3638-1024x683Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран 15-р хороонд Хүүхдийн амбулатор барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторын барилга барих төсөл хэрэгжихээр болж , 4-р сарын 14-нд шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

IMG_3672-1024x683

Хүүхдийн амбулаторийн шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Д.Ганболд  дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шиао Шиуан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Г.Ганбаяр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар болон бусад албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцлоо.

IMG_3721-1024x683

Шав тавих ёслолын ажиллагааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээж үг хэлсэн юм. Мөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шиао Шиуан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар үг хэлэв.

IMG_3743-1024x683

Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа үед Хүүхдийн амбулатори барьж өгөхөөр болсон талархалтай байлаа. Дүүргийн 0-18 насны 51 мянга гаруй хүүхэд багачуудад үйлчлэх уг амбулаторыг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 300-400 хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …