Д.Ганзориг: Хүүхэд дүлэлттэй шээх нь бөөр, давсагны архаг өвчлөлийн үндэс болдог

11139721_854993857901700_627432036_n-16556391052015041511252000 он гарсаар бэлэг эрхтний наалдангитай хүүхдүүд их элбэгшиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь элбэгшсэн мөн эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл, энэ талаарх мэдээллийг Баянзүрх дүүрэгт байрлах “Бум-Энэрэл” эрэгтэйчүүдийн эмнэлгийн Эрэгтэйчүүд, Дүрс оношилгооны эмч Д.Ганзоригоос тодрууллаа.

  • Ер нь бага насны хүүхдүүд наалданги буюу бэлэг эрхтний наалдац өвчнөөр өвдөх тохиолдол хэр элбэг байдаг вэ?
  • Сүүлийн үед бэлэг эрхтний наалдац гэдэг өвчин ихэсчихлээ гэх яриа гадуур их байна л даа. Харин нэг их ихсээд байгаа нь ч юу л бол. Угаасаа л бид нарын аав ээжийн үед ч байсан, миний үед ч байсан, одоогийн хүүхдүүдэд ч байгаа ийм л өвчин.

Ихсээд байгаа нь нэгдүгээрт, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал халамж ихэссэн байна.

11156827_854994684568284_1667470974_n109018318201504151120

Хоёрдугаарт, мэдээлэл ихсэхийн хэрээр нөхөн үржихүйн эрхтнүүдийг нь багад нь их анхаарч үздэг болсонтой холбоотой болов уу гэж бодож байна. Гэхдээ нэг асуудал байгаа нь, хүмүүс энэ наалдац, нарийсал гэж хоёр өвчнийг хооронд нь ялгаж салгахгүй байх шиг байгаа юм.

  • Наалдац, нарийсал гэдэг хоёр өвчин гэсэн үг үү?
  • Тийм. Нэгдүгээрт, эрэгтэй хүүхэд болгон эхээс наалдацтай төрдөг. Энэ бол эрүүл төрөлт. Ерөнхийдөө эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний толгойг хучсан арьс бэлэг эрхтний толгойтойгоо наалдацтай байхыг хэлж байгаа юм. Энэ наалдац тав, зургаан нас хүртэл аажмаараа салж дуусах ёстой. Жишээ нь: 2 насанд 20 хувь нь бүрэн шамарч байна. Гурван насанд дөчин хувь нь, дөрвөн насанд тавин хувь нь гэж явсаар байгаад тав, зургаан нас хүрэхэд бэлэг эрхтний толгой бүрэн шамарч дууссан байх ёстой.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бага насанд нь бол шамарч болохуйц хэмжээнд нь шамлаад л, угааж цэвэрлээд л явч бай гэж хэлье. Цаг нь ирэхээр аяандаа шамарна. Хэрвээ долоо найман нас гээд шамлахгүй бол хүүхдээ дагуулж авчираад шамлуулж болно.

11126938_854994844568268_1726988172_n408514726201504151120

  • Тэгвэл, нарийсал гэдэг нь?
  • Мэргэжлийн хүмүүсийн хэлдгээр фимоз буюу бэлэг эрхтний толгойн арьсны нарийсал. Энэ бол хүүхэд хэдэн нас хүрсэн ч шамрахгүй гэсэн үг. Шодойг нь аажуухан хойш болгоход шээсний сүв ерөөсөө харагдахгүй. Шээхэд тухайн хүүхэд өөртөө жаахан зовиуртай, дүлүүлж шээдэг байхгүй юу. Шээхэд бэлэг эрхтний толгойг хучсан арьс пөмбийгөөд ирдэг.

Учир нь шээх ёстой тэр сүв нь өөрөө их нарийхан болохоор шингэн нь гадагшилж чадахгүй тэгж бөмбийж ирж байгаа юм.

Хэрвээ энэ үед хүүхдээ бага дээр нь ч хамаагүй эртхэн янзлуулахгүй бол бэлэг эрхтний толгойн арьсны нарийсал нь даамжирч улмаар давсагны, бөөрний архаг өвчтэй хүн болж хөгждөг байхгүй юу.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …