Монгол улс БНХАУ-руу мах экспортлох боллоо

60121Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д  дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.
Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны  дагуу 2014 оны 6 дугаар сард  БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж  мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.
        Тухайн  үед  эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч  зарим  нэг  шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан,  манай  талаас 2015 оны 3 дугаар   сард Хятадын талд  аж ахуй  нэгжүүдийнхээ  мэдээллийг   хүргүүлсэн юм.
        Үүний  дагуу Хятадын  Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас  2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд  мах  экспортлох  зөвшөөрөл олголоо.  Үүнд:
1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг  БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”,  “Монгол эко мах”  ХХК-д,
2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх  нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид ,
3.Адууны махан  хөлдөөсөн  бууз,  банш  экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг  “Хаан хүнс”  ХХК-д,
4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд”  ХХК-д тус тус олгосон байна.
Дашрамд дурдахад,  БНХАУ-ын махны  хэрэглээ  жилээс  жилд  өсөн  нэмэгдэж байгаа  бөгөөд  Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл,  хонины махны  хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ  нь 2010 онд 3,01 кг байсан бол   2015 онд 3,23 кг болж өссөн байна.  Хятадын хонины махны импорт  2011 онд   82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн байсан бол 2013 онд 254,0 мян.тн  болж өссөн үзүүлэлтийг харахад махны хэрэглээ нь жил бүр өсөх хандлагатай  байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …