Хууль зүйн байнгын хорооны гишүүд цагдан хорих 461-р ангийн ажилтай танилцав

IMG_9850_optУлсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар болон Хүний эрхийн үндэсний комиссын зарим гишүүд өнөөдөр /2015.04.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав.

IMG_9836_opt IMG_9864_opt IMG_9862_opt

461 дүгээр хорих ангид өнөөдрийн байдлаар 788 хүн хоригдож байна. Үүний 60 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.

Гишүүд хорих ангийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ хоригдож байгаа сэжигтнүүдээс ямар хугацаанд, ямар хэргээр хоригдож байгаа болон хүний эрх хэрхэн хангагдаж байгааг тодруулж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэжигтэн өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй уулзах боломж бага , Монгол Улсын хууль эрх зүйн орчин хорих, мөрдөх, тагнах чиглэл рүү илүү хөгжөөд, өмгөөлүүлэх эрхээ хамгаалуулах үйл ажиллагаа хоцрогдож байна гэсэн гомдол ихээр ирж байгааг хэлээд УИХ-аар хэлэлцэж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллээс болж хоригдож байгаа хүмүүсийн санал бодлыг сонслоо гэлээ.

Мөн Байнгын хороон дээр Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг сонсож хэлэлцэнэ. Энэ үеэр хорих ангиудад өмгөөлүүлэх эрх хэрхэн хангагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл гарна гэдгийг хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …