Төмөр замын хамгаалалтын зурваст аюулгүй байдлаа хангахыг үүрэг болголоо

DSCF7358-708x350Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, Гамшгаас урьдчилан сургийлэх хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа Б.Үнэнбаатар, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын хошууч С.Эрдэнэбаяр нар Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга Д.Батхүү, тус албаны галын ахлах байцаагч Д.Гантөмөр нартай уулзаж төмөр замын хамгаалалтын зурвас дотор өвс ургамал, хог хаягдал шатаахгүй байх, аюулгүй байдлаа хангах талаар үүрэг чиглэл өгсөн.

       Улаанбаатар Төмөр замын холбогдох албан тушаалтан нарт Монгол Улсын Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.9, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын доторхи төмөр замын хамгаалалтын зурвас дотор замын тэнхлэгийн хоёр талаар ургасан хуурай өвс, хог хаягдлыг шатаахгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар  санал солилцож, тус  байгууллагын албан хаагчидад сургалт зохион байгуулахаар боллоо.

            Ойрын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт өнжмөл шар өвс шатсан дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг анхааруулж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …