Пак Үн: Солонгос дахь монголчууд ихэвчлэн хулгай, танхайн хэрэгт холбогддог

korea.jpg.610x259_q85БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын дарга Нам Жу Сунг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тус улсын Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Пак Үн хэлэхдээ, БНСУ-ын Цагдаагийн байгууллагад гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг их бүртгэгддэг. Монголчуудын хувьд ихэвчлэн хулгай, танхайн хэрэгт холбогддогийг онцлон дурдав. Тэрээр “Гадаадын иргэн амьдарч байгаа газар гэмт хэрэг гарах нөхцөл илүү бүрддэг. Тиймээс манай улс тэднийг гэмт хэргээс хамгаалах чиглэлээр олон үйл ажиллагаа зохион явуулдаг. Төр, засгаас ч гэсэн бодлогоор дэмждэг гэхэд болно. Харамсалтай нь, солонгос монгол хоёр иргэний хооронд гарах гэмт хэрэг, зөрчлөөс илүүтэй монголчууд хоорондоо зодолдох хэрэг их гардаг” гэж хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

эх сурвалж: topnews.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …