Хэдий бүх хүн давхар эрүүнд дургүй ч бидний олонх нь давхар эрүүтэй байдаг ба бүгд л хэрхэн давхар эрүүнээсээ салах вэ гэж толгойгоо гашилгаж байдаг. Давхар эрүү үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйл байдгаас хамгийн гол нь жингийн илүүдэл юм.
Өөр нэгэн хүчин зүйл нь амьдралын идэвхгүй хэв маяг аж. Бидний нас ахих тусам арьсны уян хатан чанар алдагдсанаар арьс унжиж эхэлдэг. Булчингуудын чанга байдал алдагддагийн дотор платизм булчин суларснаар эрүүний яс доош унждаг.
Жингийн нэмэгдэлтэй адил хэт жин хаях нь мөн адил нөлөөлдөг. Үүний зэрэгцээ хоол хүнсэн дэх давсны хэрэглээгээ хязгаарлаж, усыг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй.
Эх сурвалж: Хором.com