“Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

3f48ecebc2f5518999cf5dd7d5a4290b12ec5f76Цахим ертөнцөөр ажил хэргээ амжуулж, үзэл бодлоо хуваалцан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, найзалж нөхөрлөх болсон залуусынхаа дунд “Эрчим хүчний үнэ цэнэ” page хуудсыг эрхлэн гаргагчдаас “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Энэхүү уралдааны зорилго нь  эрчим хүчний үнэ цэнийг бусдад ойлгуулах, бодит хэмнэлтийг бий болгоход оршино.

Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага
1.   Facebook хэрэглэгч байх
2. www.facebook.com/pages/Эрчим-хүчний-үнэ-цэнэ/684667088322497?ref=hl хуудсанд like дарсан байх
3. “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвийн хүрээнд  эссэг бичсэн байна.

  1. Эссэ бичлэг нь энгийн ойлгомжтой 400 үгнээс хэтрэхгүй, 350 үгнээс дээш байна.
  2. Бусдын оюуны өмчинд халдаагүй байх
  3. Эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулсан, хэмнэлт хийхэд уриалсан байх
    7.  Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдаагүй байх.
    8. Бүтээлийг явуулахдаа /facebook нэр, e-mail хаяг, утасны дугаар/ зэрэг мэдээллийг заавал хавсаргасан байна.
  4. Бүтээлдээ график зураг, видео дүрс ашигласан бол давуу тал болно.

    Шагналын сан:
    I – р байр 1 хүн 300 000 төгрөг
    II – р байр 1 хүн 200 000 төгрөг

    Шалгаруулалт:

Эхний шалгаруулалт
Уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээн авч, шаардлага хангасан бүтээлийг  Эрчим хүчний үнэ цэнэ page  хуудсанд байршуулна. Уншигчдын сэтгэлд нийцсэн, хамгийн олон лайк, шер цуглуулсан оролцогчийн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ.
Уралдаанд оролцогчид бүтээлээ 5-р сарын 01- ний өдрөөс эхлэн  www.facebook.com/pages/Эрчим-хүчний-үнэ-цэнэ/684667088322497?ref=hl хуудас болон energy_erc@yahoo.com ирүүлнэ.

Шагналыг  2015 оны 6 сарын 03-ны өдөр  гардуулна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …