Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today09:00 цагт МЗХ-ны Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан Нийслэлийн иргэний танхимд болно. Анхдугаар хуралдаанаар олон асуудлыг хэлэлцэх буюу тэр дундаа ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах, ҮЗЗ-ийн бүтэц, байнгын хороодод ҮЗЗ-ийн гишүүдийг хувиарлах, Байнгын хороодын дарга нарыг сонгох, Улс төрчдийн Хар жагсааалт гаргах тухай журмын төсөл хэлэлцүүлэх, Үндэсний Залуучуудын Зөвлөлөөс уриалга гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлах юм. Утас: 86094455, 88020633


09:00 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд нийслэл болон 11 аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түшиглэн байгуулж буй “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим”-ын нээлтийг албан ёсоор хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгөх юм.


09:00 цагт Нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд хүн амын хөгжлийн талаарх төрийн бодлогыг зангидан, үйл ажиллагаагаа явуулдаг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт Чингис зочид буудалд нээлтээ хийнэ. Утас: 88093607, 99098089


10:00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Утас: 99979799


10:00 цагт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооноос Налайхын ЗДТГ-тай хамтран уурхайд амь үрэгдэсдийн дурсгалыг хүндэтгэх хүндэтгэлийн үйл ажиллагаа Налайхын төв талбайд болно. Утас:99027019


11:00 цагт Тусгаар тогтнолын талбайд НМХГ,Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан” ТББ хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөрт зориулсан цуглаан зохион байгуулах гэж байна. Утас 91887887


11:00 цагт “Улаанбаатар чуулга”-т хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан дуу шүлэг, асуулт, хариултын уралдаан болно. Уг уралдаанд Нийслэлийн 8 дүүргийн нийт 53 авъяаслаг хүүхдүүд оролцох болно. Утас: 88097606, 70118835


11.00 цагт “PLAYTIME-2015” амьд хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан зарлаж буй хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А зааланд болно. Хэвлэлийн хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Hi-Fi рекордсийн захирал Ч.Нацагдорж нар оролцоно. Утас: 88102201


11:00 цагт ШУТИС-ийн шинэ номын сангийн 6 давхарт байрлах Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд “Арьс шир ба арьс ширний үйлдвэрийн биотехнологи, механикжуулалт” сэдэвт хурал болно. Утас: 99062806, 99094933


12:00 цагт Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албан хаагчдын ажлаас халсан асуудлаар “Mongol News” мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Prius center” компаниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Prius загварын автомашиныг оруулж ирсэн бөгөөд иргэдэд бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгуулахаар болсон тухай мэдээлнэ.


12:30 цагт “Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-аас Тавантолгойн үйл ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт Баянхонгор аймгийн Засаг даргын хууль зөрчсөн асуудлуудаар “Mongol News” мэдээллийн төвд Баянхонгор аймгийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …