Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

11164715_360653277461427_5038405667321231326_nСүүлийн үед цаг агаарын хуурайшилтын нэн аюултай байдлаас Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүс бүхий газруудад ой, хээрийн түймэр, өнжмөл өвс шатааснаас үүдэн галын аюулын дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллага, хуурайшилтын улиралд ойн дагалдах баялаг ашиглахгүй байх, аялал зугаалгаар явахгүй байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн ногоон бүсэд 2015 оны 03 дугаар сараас эхлэн эрчимжүүллээ.

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж, цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд: Нийслэлийн ногоон бүсэд зорчиж байгаа иргэд ил задгай гал гаргахгүй байх,

– Татсан тамхины ишээ бүрэн унтрааж, гал түлсэн тохиолдолд үнс, нурам, цогоо гүйцэт унтрааж аюулгүй болгох,

– Явуулын зуух хэрэглэж байгаа бол яндангийн цонолтоос оч алдах, гал гарахаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байх

– Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

– Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх

– Шатах, тэсрэх бодис, шингэрүүлсэн хий ашиглах, хадгалах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааг хангах,

– Галт хэрэглэл, сум, дохионы пуужин хэрэглэхгүй байх,

– Ногоон бүсэд автомашин, техник хэрэгслээр зорчиж буй жолооч нар тээврийн хэрэгслийн янданд оч баригч заавал хийх,

– Техникийн хавиралт, үрэлт үүсхээс урьдчилан сэргийлж тогтмол үзлэг хийх.

– Бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур болон галаар тоглуулахгүй байх,

– Хашаа хороо, ойр орчимдоо хамгаалалтын зурвас татаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан даруйд Нийслэлийн Мэдээлэл Шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …