Нийслэлд гал түймрийн 36 дуудлага иржээ

225895b1be6bbcf689b5ee223fd68968original-708x350Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 36, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Тухайлбал:

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход “Их Монгол” хүнсний дэлгүүрийн дотор цахилгаан зуух залгаатай орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 25 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход айлын хашаанд өнжмөл өвс, 2 метр хашаа, байшингийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 43 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4х6 хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 5 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасаг  унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын энгэр задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4 ханатай гэр, эд хогшил, 4х6 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасгийг очиход 2.5 метр хашаа, модон жорлон, айлын 2.5 метр хашаа, модон жорлон тус тус шатаж байсныг  унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 57 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 11х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 5, гэр 4, хашаа 2, цахилгаантай холбоотой 3, өнжмөл өвс 9, хог 9, бусад эд зүйлс шатсан 4 удаагийн дуудлагаар шуурхай ажиллалаа. Ирсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-уул дүүрэгт 2, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна.

Орон нутгийн ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гар унтраах 64 дүгээр ангийн 12 албан хаагч, 1 автомашинтайгаар 2015.04.14-ний өдрийн 19:10 цагт Хэнтий аймгийн Баян овоо сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг Яруу гэдэг газар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд, Дорнод аймгийн Баян-Уул сумын Өнөржийн давааны зүүн талд Бугат гэдэг газар, Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутаг Жаргалант гэдэг газар гарсан ой, хээрийн түймрүүдийг унтрааж ажилласан.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 37 албан хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …