Монголын шилдэг загвар өмсөгчидийг төрүүлэн гаргасан Азийн Модель Агентлаг зуны сургалтаа эхлүүлжээ. Тус агентлаг тусгай программын дагуу хичээлээ явуулж эхэллээ.
Сургалтаар тайзны техник, зөв алхаа гишгээ, загвар зохион бүтээх сургалт, бүжиг хөдөлгөөний эвсэл, эрүүл хоололт, арьс арчилгаа зэрэг цогц хичээлийг хамруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд :
– Тайзны техник, зөв алхаа гишгээ
– Загвар өмсөгчийн имиж бүрдэлт
– Загвар зохион бүтээх сэтгэлгээ хөгжүүлэх сургалт
– Харилцааны соёл, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар
– Амжилтанд хүрэх үндэс, цагийн менежмент
– Камерын өмнө чөлөөтэй байж зураг авхуулах урлаг
– Хөгжмийн онол, хэмнэл, сонсгол
– Арь арчилгаа, нүүр будалт
– Зөв хоололт, эрүүл амьдрах ёсон
– Бүжиг, хөдөлгөөний эвсэл олгох дасгалууд
-Тайзны соёл зэрэг онол, дадлагын хичээлийг мэргэжлийн багш нар заана.
Азийн Модель Агентлаг нь өөрсдийн загварын хувцастай ба зохион байгуулж буй загварын шоу, тоглолт, арга хэмжээнүүдэдээ сургалтанд суралцаж буй ирээдүйтэй шилдэг залуусаа ажлуулдаг байна. Хичээлийг Азийн Модель Агентлагийн захирал Ч.Содтуяа болон олны танил сайхан бүсгүйчүүд удирдан явуулдаг.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй охид бүсгүйчүүд, залуучууд Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах “Gate restautant”-ын байранд ирж бүртгүүлэх боломжтой юм. Мөн МҮОНРТ-ийн баруун жигүүрт байрлах Азийн Модель Агентлагийн байранд ирж бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 91995571 99164130, 96265858 дугаарын утсанд холбогдож аваарай.