Улаанбаатарт 12 хэм дулаан

8a31c6b4c50f11c1bigӨнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүхэн байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …